Ноорог. Энэ текстийг платформын эзэмшигч хуульчтайгаа хянаж, баталгаажуулах хүртэл албан ёсны баримт бичиг биш. Асууж, засах: info@zuragchin.mn.

Нууцлалын бодлого

Хувийн мэдээлэл болон царайгаар хайх функцийн мэдээлэл.

Ерөнхий

Энэхүү бодлого Zuragchin.mn («бид») таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, устгадагийг тайлбарлана. Үйлчилгээнд царайгаар зураг хайх боломж байгаа тул биометртэй адилтгах мэдээллийг тусад нь тодорхойлсон.

Бидний цуглуулдаг мэдээлэл

Бүртгэл: нэр, имэйл, нууц үг (нууцлагдсан), үүрэг (зурагчин, зохион байгуулагч, худалдан авагч, админ).

Худалдан авалт: нэр, утасны дугаар, захиалгын дугаар, төлбөрийн төлөв. Картын дугаарыг бид хадгалдаггүй. Төлбөрийг QPay боловсруулна.

Зураг: байршуулсан зураг, урьдчилан харах хувилбар, нэр, хавтас, үнэ. Худалдан авагчийн татсан файлын бүртгэл.

Техник: хөтөчийн хэлний сонголт (энэ төхөөрөмж дээр), цомгийн холбоос (таны үзсэн цомог, зөвхөн энэ хөтөч дээр).

Царайгаар хайх

Царайгаар хайх нь тухайн цомгоос таны орсон зургийг олоход зориулагдсан. Цомгийн эзэн эсвэл админ үүнийг асааж, унтрааж, цуглуулсан царайны мэдээллийг бүхэлд нь устгаж болно.

Selfie таны утас эсвэл компьютер дээр боловсруулагдана. Selfie зургийг серверт хадгалдаггүй. Хайлт бүрт зөвхөн царайны тоон хээ (нүүрний онцлогийг тоогоор илэрхийлсэн вектор) илгээгдэж, цомгийн өмнө нь тооцоолсон хээтэй харьцуулагдана. Хайлтын хээг байнга хадгалах зорилгогүй.

Цомгийн зураг дээрх царайны тоон хээг «Царайгаар хайх» асаалттай үед урьдчилан харах зургаас тооцоолж өгөгдлийн санд хадгална. Энэ нь тухайн хүнийг шууд таних нэр, регистрийн дугаар биш боловч биометр мэдээлэлд тооцогдож болно. Үр дүн 100% биш.

Зочин хайлт эхлүүлэхийн өмнө зөвшөөрөх нүдийг тэмдэглэнэ. Зөвшөөрөлгүйгээр камер нээхгүй. Хүүхдийн царай агуулсан цомогт эцэг эх, асран хамгаалагч, арга хэмжээний зохион байгуулагч мэдэгдэж, шаардлагатай зөвшөөрлийг аваарай. Бид царайны хээг зар сурталчилгаа, хяналт, гуравдагч этгээдэд худалдахад ашиглахгүй.

Царайны мэдээллийг устгах: цомгийн эзэн зургийн удирдлагаас «Царайны мэдээлэл устгах»-ыг дарна. Цомог устгагдахад холбогдох хээ хамт устгагдана. Өөрийнхөө тухай хүсэлтийг info@zuragchin.mn руу илгээнэ үү.

Хэрхэн ашигладаг

Цомог харуулах, захиалга биелүүлэх, төлбөр баталгаажуулах, зурагчинтай холбоо барих, дэмжлэг үзүүлэх, залилангаас сэргийлэх, платформыг ажиллуулах зорилгоор ашиглана. Маркетингийн имэйлийг зөвшөөрөлгүйгээр илгээхгүй.

Хадгалалт ба хуваалцах

Өгөгдөл Supabase дээр хадгалагдана. Төлбөрийн гүйлгээг QPay харна. Хууль шаардвал эрх бүхий байгууллагад өгч болно.

Худалдан авсан файлыг татах хугацаа дуусахад эх файлын татах эрх хаагдана. Цомгийн хугацаа дууссан зургийг дүрмийн дагуу устгана. Нөөц хуулбар богино хугацаанд үлдэж болно.

Таны эрх

Та өөрийн бүртгэлийн мэдээллээ засах, царайгаар хайхаас татгалзах, царайны хээ болон бүртгэлээ устгахыг хүсэж болно. Хүсэлтээ info@zuragchin.mn руу илгээнэ. Худалдан авалтын санхүүгийн бүртгэлийг хуулийн хугацаанд хадгалж болно.

Хүсэлт: info@zuragchin.mn. Холбоо барих.