Ноорог. Энэ текстийг платформын эзэмшигч хуульчтайгаа хянаж, баталгаажуулах хүртэл албан ёсны баримт бичиг биш. Асууж, засах: info@zuragchin.mn.

Үйлчилгээний нөхцөл

Zuragchin.mn платформыг ашиглах үндсэн дүрэм.

Үйлчилгээ

Zuragchin.mn нь арга хэмжээний зурагчин, зохион байгуулагч болон зураг худалдан авагчийг холбох платформ юм. Сайтаар дамжуулан цомог үүсгэх, зураг байршуулах, хайх, худалдан авах, хэвлэх хүсэлт илгээх, AI зургийн бүүт ашиглах боломжтой.

Бүртгэл үүсгэснээр эсвэл зочноор худалдан авалт хийснээр та энэхүү нөхцөлийг зөвшөөрнө.

Бүртгэл

Бүртгэлдээ үнэн зөв нэр, имэйл оруулна. Нууц үгээ бусдад дамжуулахгүй. Бүртгэлээр хийгдсэн үйлдлийг таны үйлдэл гэж үзнэ.

Зурагчин, зохион байгуулагчийн эрхийг платформ нэмж олгоно. Буруу мэдээлэл, хуурамч бүртгэлийг хааж болно.

Зураг байршуулах

Та зөвхөн өөрөө авах эрхтэй, эсвэл эрх эзэмшигчээс зөвшөөрөл авсан зургийг байршуулна. Хүний нүүр, хүүхэд, арга хэмжээний зочдыг агуулсан зурагт тухайн хүмүүст мэдэгдэх, шаардлагатай бол зөвшөөрөл авах үүрэг байршуулагчид байна.

Платформ зургийг урьдчилан харах хувилбар (усан тэмдэгтэй) болон худалдан авагчид өгөх эх файл болгон хадгална. Цомгийн хугацаа дуусахад дүрэмд заасны дагуу устгаж болно.

Худалдан авалт ба лиценз

Төлбөр QPay-ээр хийгдэнэ. Төлбөр баталгаажсанаас хойш заасан хоногт (анхдагчаар 14 хоног) эх файлаа татаж авна. Хугацаа дуусахад файл устгагдаж болно.

Худалдан авагч хувийн хэрэглээний лиценз авна: өөртөө хадгалах, хэвлүүлэх, өөрийн сошиал хуудсанд нийтлэх. Дахин худалдах, арилжааны зар сурталчилгаанд ашиглах, файлаар бусдад түгээхийг хориглоно. Файлд захиалгын дугаар суулгаж болно.

Үнийн санал зурагчны зөвшөөрлөөр хүчинтэй. Зурагчин 48 цагийн дотор хариулаагүй бол санал цуцлагдана.

AI зургийн бүүт

AI бүүт нь зочны зургийг сонгосон загвараар боловсруулж шинэ зураг үүсгэнэ. Үр дүн ойролцоо бөгөөд нүүр царайг бүрэн хадгална гэж батлахгүй. Загвар, үнийг цомог болон платформ тохируулна.

Хориглоно

Хууль бус, доромжилсон, хүүхдийн бэлгийн мөлжлөгт холбогдох, бусдын эрхийг зөрчсөн контент байршуулах, системийг зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, төлбөрөөс зайлсхийх, усан тэмдгийг арилжааны зорилгоор тайлахыг хориглоно.

Хариуцлага

Платформ зурагчин ба худалдан авагчийн хоорондын зууч юм. Зургийн агуулга, арга хэмжээний зохион байгуулалт, хэвлэлийн чанарын маргааныг талууд хоорондоо шийдвэрлэнэ. Хуулиар зөвшөөрсөн хэмжээнд платформын хариуцлага тухайн захиалгын төлбөрөөр хязгаарлагдана.

Нөхцөлийг шинэчлэхэд энэ хуудсанд нийтэлнэ. Үргэлжлүүлэн ашиглавал шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.